Үндсэн алдааг олж засварлах
Олон мянган загвар (theme) болон бусад залгаасууд (plugin) байдаг. Тиймээс бид хичээн, бүх зүйлийг стандартад нийцүүлэн бүтээхийг зорьдог ч заримдаа асуудал гарч болзошгүй байдаг.
Хэрэв таны тохиргоонд Page Builder Sandwich зөв ажиллахгүй байгаа бол асуудлыг олж засварлахын тулд дараах хэдэн алхмыг хийж болно.
“Edit with Page Builder Sandwich” товч харагдахгүй үед унших нийтлэлийг үзэх
Нийтлэлийг эндээс үзнэ үү: “Edit with Page Builder Sandwich” товч харагдахгүй байна Хэрэв энэ нь асуудлыг шийдэхгүй бол үргэлжлүүлэн уншина уу.
Бусад алдааг олж засварлах нийтлэлүүдийг шалгах
Баримт бичгийн Алдааг олж засварлах ангилал дахь бусад нийтлэлүүдийг үзнэ үү.
Бүх зүйлс тань шинэчлэгдсэн эсэхийг шалгах
WordPress, таны залгаасууд, таны загвар болон бүр Page Builder Sandwich ч гэсэн. Үргэлж шинэчлэгдсэн байх нь сайн. Бүх зүйлсээ шинэчилснээр таны сайтын хамгийн сүүлийн үеийн алдаа, эмзэг байдлын засварууд суугдсан байна гэсэн үг юм.
Арын хэсэгт (Backend) агуулгаа засаж үзээд, нүүр хуудас/нийтлэл (Frontend) дээр гарч ирж байгаа эсэхийг шалгах
Хэрэв та Page Builder Sandwich-ээр агуулгаа засаж чадахгүй байгаа бол (мөн алдааны попап гарч ирсэн байж магадгүй), таны одоо байгаа хуудасны агуулга бүхэлдээ таны загвар эсвэл залгаасаас үүсгэгдсэн байж болзошгүй. Үүнийг шалгахын тулд WordPress-ийг ашиглан хуудас/нийтлэлээ арын хэсэгт энгийн байдлаар засаад, хадгалсан агуулга тань нүүр хэсэгт гарч ирж байгаа эсэхийг шалгана уу. Хэрэв харагдахгүй бол энэ нь тухайн хуудас/нийтлэлийн агуулга бүхэлдээ автоматаар үүсгэгдсэн бөгөөд PBS ашиглан засах боломжгүй гэсэн үг юм.
Залгаасуудаа нэг нэгээр нь идэвхгүй болгож, PBS хэзээ дахин ажиллаж эхлэхийг шалгах
Заримдаа залгаас нь Page Builder Sandwich-тэй зөрчилдөж болзошгүй. Аль залгаас зөрчил үүсгэж байж болзошгүйг шалгахын тулд нэг залгаасыг идэвхгүй болгож, PBS дахин ажиллаж эхэлж байгаа эсэхийг шалгаарай. Үүнийг идэвхжүүлсэн залгаас бүрийн хувьд хийнэ үү. Хэрэв PBS дахин ажиллаж эхлээд та хуудсуудаа засах боломжтой болсон бол дөнгөж сая идэвхгүй болгосон залгаас нь PBS-тэй нийцэхгүй байна гэсэн үг юм. Ийм тохиолдолд [email protected] хаягаар бидэнд имэйлээр мэдэгдээрэй, бид үүнийг засах боломжтой.
WordPress-ийн үндсэн загвар руу буцаж шилжих
Хэрэв залгаасуудыг идэвхгүй болгох нь ямар нэг үр дүнд хүрээгүй бол загвараа WordPress-ийн үндсэн загвар руу (Twenty-Something загварууд) шилжүүлж үзээрэй. Хэрэв та агуулгаа Page Builder Sandwich-ээр дахин засаж эхэлж чадаж байвал таны ашиглаж буй загвар PBS-тэй нийцэхгүй байна гэсэн үг юм. Энэ мэдээллийг [email protected] хаягаар бидэнд имэйлээр илгээж мэдэгдэнэ үү, бид үүнийг засах боломжтой.
Нууц (Incognito) горимыг туршиж үзэх (Ховор тохиолдолд)
Ховор тохиолдолд хөтөчийн өргөтгөл (extension) нь вэбсайтын Javascript кодыг зөв ажиллахад саад учруулж болзошгүй байдаг. Хөтөчийн өргөтгөл асуудал үүсгэж байгаа эсэхийг шалгахын тулд хөтөчөө нууц (incognito горим – Chrome) эсвэл хувийн горимд (private mode) нээж, PBS-д хандаж үзнэ үү, ингэснээр ямар ч өргөтгөлгүйгээр шинэ таб нээгдэнэ. Хэрэв энэ нь ажиллаж байвал зөрчилтэй өргөтгөл байна гэсэн үг юм.
PageXray хөтөчийн өргөтгөл нь асуудал үүсгэдэг болох нь тогтоогдсон.